Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН,
МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Орхон, Онги, Хөгшин Орхон, Зэгстэй голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна. Таац голд мөсний үзэгдэл 10 дугаар сарын 17-нд эхэлсэн нь олон жилийн орчим ажиглагдаж байгаа бол өмнөх жилтэй харьцуулахад 15 хоногийн дараа ажиглагдлаа.
Хангай нуруунаас усжих Орхон, Онги голын усны түвшин олон жилийн дунджаас голын уртын дагуу 10-20 см бага байна. Таац голын усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин Өлзийт сумын орчим олон жилийн дундаж орчим, Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим мөн олон жилийн дундаж орчим байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 2м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР